МЭДЭЭ
“НАТУРАЛ ТЕКСТАЙЛ ГРУПП”ХХК-ИЙН АХМАДУУДДАА
ГАРЫН БЭЛЭГ ТҮГЭЭЛЭЭ.
“Натурал текстайл групп” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд уламжлал болгон зохион байгуулладаг арга хэмжээнүүдийн нэг нь сар шинийн баяраар Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа байдаг.
Энэ жил дэлхий нийтийг хамарсан COVID 19 халдварын улмаас улс даяар онц байдал зарлан, олон нийтийг хамарсан бүх төрлийн арга хэмжээг хориглосон тул компанийнхаа 392 ахмадуудад гарын бэлэг түгээж, хүндэтгэл үзүүллээ.
Үе үеийн ахмад буурлууд минь залуу хойч үеийнхэндээ үнэтэй сургаал, зөвөлгөөгөө өгч, эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе.
Comments
Post a Comment