КОМПАНИ

    Монгол Улсын хөдөө аж ахуйн нөхөн сэргээгддэг баялгийн нэг болох хонины ноосыг ашиглан стратегийн ач холбогдолтой хөнгөн үйлдвэрлэл хөгжүүлэх эхлэл тавьснаар “Эрдэнэт Хивс” ХХК үүсгэн байгуулагдсан билээ. 
“Эрдэнэт Хивс” ХХК нь үүнээс даруй 30 гаруй жилийн дараа 1100 орчим ажиллагсадтай, монгол ямааны ноолуур, хонины болон тэмээний ноос, сарлагийн хөөврийн хувьсамтгай шинж чанарыг туршин боловсруулсаар үндэсний брэнд үүсгэж, олон нэр төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаад худалдаа үйлчилгээ эрхэлдэг үндэсний тэргүүлэгч компани болтлоо өргөжин дэвжжээ.
   Хувь нийлүүлэгчдийн 2014 оны хурлын шийдвэрээр “Эрдэнэт Хивс” ХХК-ийн бизнес нэгжүүдийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, цаашид хөгжлийн шинэ шатанд гаргахаар “Натурал Текстайл Групп” толгой компани байгуулж, “Эрдэнэт Хивс” ХХК, “Эрдэнэт Текс” ХХК, “Эрдэнэт Кашмер” ХХК, “Орхон Инженеринг Менежмент” ХХК охин компанийн зохион байгуулалтанд орлоо. 
      Малын гаралтай, натурал түүхий эдээр үйлдвэрлэл явуулж буй тус группийн хувьд дэлхий нийтийн хэрэглэгчдийн чиг хандлага байгалийн натурал ширхэгтээр хийсэн, хүний бие, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглэхэд давшингуй шилжиж байгаа өнөө үе шавхагдашгүй өргөн боломж, нөгөө талаар бидний хамтын чадварыг сорих шалгуур болж байна. 
   “Натурал Текстайл Групп” байгуулагдснаар салбар компани бүрт шаардлагатай стратеги, бизнес хөгжлийн бодлогыг тодорхойлон техник, технологийн өгөөжтэй хөрөнгө оруулалтын үр дүнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажиллагсдынхаа дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж нээгдлээ.





Comments

Popular posts from this blog

“НАТУРАЛ ТЕКСТАЙЛ ГРУПП”ХХК-ИЙН АХМАДУУДДАА ГАРЫН БЭЛЭГ ТҮГЭЭЛЭЭ.